Мэрилэнд мужийн Ховард тойргийн ойролцоох хурдны замын гүүрний зорчих хэсэг цөмөрсний улмаас ойр орчмын замуудад өдрийн турш замын хөдөлгөөний ноцтой түгжрэл үүслээ.

Мэрилэнд мужийн Авто замын захиргаа (SHA)Maryland, MD

Үүний улмаас тухайн өдрийн ажил эхлэх, тарах үе болон өдрийн цагаар тус хэсгийн автомашины түгжрэл 12 миль хүртэл урт сунаж, жолооч нар ихээхэн чирэгдэл амслаа. Осол гарсан гүүр нь Принс Жорж тойргийн хилийн чанх өмнө байрладаг тул гол замын хөдөлгөөнд үзүүлэх саад бэрхшээл бүр ч их байсан нь тодорхой болов.

Мэрилэнд мужийн Авто замын газрын дэд хэвлэлийн төлөөлөгч Чарли Гишлер тайлбарлахдаа "Энэхүү эвдрэл нь замын энгийн нүхтэй (pothole) төстэй боловч хөрсөөр бэхлэгдсэн ердийн замаас ялгаатай нь гүүрний хавтангийн доод хэсэгт дулаалгын материал болон тулгуур суурь байхгүй тул дотор нь суулгасан арматур шууд ил гардаг онцлогтой" гээд "Иймээс илүү өргөн талбайг хамарсан бетон цутгалт, нарийн нандин сэргээн засварлах ажил шаардлагатай болсон" гэв.

Яаралтай сэргээн засварлах ажил тухайн өдрийн орой хүртэл үргэлжилсэн бөгөөд засварын ажлыг дуусгасан эрх баригчид 19:40 цагаас эхлэн хаагдаад байсан эгнээнүүдийг дарааллын дагуу дахин нээсэн байна.