Эрүүл мэндийн байгууллагууд халдварт өртсөн тохиолдлыг шалгаж байна

Оршин суугчдыг онцгой сэрэмжтэй байхыг анхааруулав

 

Хойд Виржиниа мужид улаанбурхан өвчний халдварт өртсөн тохиолдол гарч, түгшүүр зарлаад байна.

Өөр мужид оршин суудаг уг халдвар тээгч нь Виржиниа мужийн Рестон орчмын хэд хэдэн газраар үйлчлүүлсэн нь тодорхой болсон тул оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Виржиниа мужийн Эрүүл мэндийн газар мэдэгдэхдээ, өнгөрсөн сарын 16-нд улаанбурханы халдвартай иргэн халдвар тараах магадлалтай үедээ Рестон орчмын 4 газарт очсон болохыг дурдаад, тухайн газруудаар үйлчлүүлсэн хүмүүс өөрт улаанбурханы шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар ажиглах хэрэгтэйг онцлов.

Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, тухайн халдвар тээгч 16-ны өдөр Sheraton Reston зочид буудлаас (11810 Sunrise Valley Drive) эхлээд MOTW Coffee & Pastries (11830 Sunrise Valley Drive, Suite 200), 7-Eleven (11854 Sunrise Valley Drive) болон Barber & Men's Spa (11830 Sunrise Valley Drive, Unit 900) зэрэг газруудаар үйлчлүүлсэн байна.

 

Дээрх газруудаар үйлчлүүлсэн хүн бүр Фэйрфакс тойргийн улаанбурханы халдварт өртсөн байх магадлалыг тодорхойлох асуумжийг бөглөх ёстой.

 

Виржиниа мужийн Эрүүл мэндийн газар ихэнх оршин суугчид урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн тул улаанбурхан өвчнөөс хамгаалагдсан, нийт иргэдийн хувьд эрсдэлийн түвшин бага гэдгийг мэдэгдсэн бөгөөд улаанбурханы вакциныг 2 удаа хийлгэсэн эсвэл 1957 оноос өмнө төрсөн хүмүүсийг улаанбурханы эсрэг дархлаатай гэж үзэх тул халдварт өртсөний дараах нэмэлт эмчилгээ шаардлагагүй гэв.