Энэ жил АНУ-ын Холбооны Конгрессын эрх мэдлийн зураглалыг баримжаалах 11 дүгээр сарын завсрын сонгуулийн чиг хандлагыг тодорхойлох Виржиниа мужийн ердийн бус "зуны урьдчилсан сонгууль (праймери)" өндөрлөлөө. Амралтын улирал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл үе давхацсанаас сонгогчдын ирц бага байсан ч холбооны Сенат болон Төлөөлөгчдийн танхимд өрсөлдөх Бүгд найрамдах, Ардчилсан хоёр намын ялагчдын сураг гарч, үндсэн сонгууль