ОРОН СУУЦНЫ ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРӨЛ (ОСЗЗ) Монтгомери Каунтигийн Тээврийн Департамент Зогсоолын Менежментийн Хэлтэс ОРОН СУУЦНЫ ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРӨЛ (ОСЗЗ) ОРОН СУУЦНЫ ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРӨЛ хөтөлбөр нь 40 гаруй жилийн турш хэрэгжиж байна. Энэ нь тодорхой нийтийн байгууламж, газар ашиглалт, зэргэлдээх худалдааны дүүргүүдийн нөлөөнд өртсөн оршин суугчдад тусламж үзүүлэх зорилгоор эхлүүлэгдсэн юм. Энэхүү хөтөлбөр нь 31-48 дугаар зүйлд хуульчлагдсан. Төв бизнесийн дүүргээс гадуур зөвхөн нэг айлын орон сууцны нэгжүүд хөтөлбөрт хамрагдах боломжтой. Нөлөөлөлд өртсөн, хамрагдах боломжтой олон айлын орон сууцны нэгжүүдийн хувьд оршин суугчийн зөвшөөрөлтэй зогсоолыг авч үзэж болно. Түгээмэл асуултууд А. Оршин суугчийн зөвшөөрөлтэй зогсоолын бүсийг байгуулах үйл явц нь:

  • Зогсоолын зөвшөөрлийн бүс байгуулах хүсэлтийг Монтгомери Каунтигийн Тээврийн Департамент (MCDOT)-д бичгээр (оршин суугчид/эсвэл иргэний холбооноос) ирүүлэх. Бичгээр ирүүлсэн хүсэлтэд зөвшөөрөлтэй зогсоол хүссэн эхний блок бүрийн айлуудын дор хаяж гуравны хоёрынх нь зөвшөөрлийг илэрхийлсэн өргөдөл багтсан байх ёстой.
  • MCDOT нь хүсэлтийг үнэлж, бүх шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулж, хил хязгаарыг тогтооно.