Архивлагдсан агуулга

Энэ бол Хэрэглэгчийн Санхүүгийн Хамгаалалтын Товчооны цахим хуудасны архивлагдсан агуулга юм. Энд байгаа мэдээлэл хуучирсан байж магадгүй бөгөөд холбоосууд ажиллахгүй байж болно.

Бид жил бүрийн тавдугаар сард Ахмад настны сарыг тэмдэглэдэг. 2020 оны уриа нь "Өөрийн ул мөрөө үлдээ" бөгөөд энэ нь Ахмад настнуудын бидний нийгэмд оруулж буй тоо томшгүй хувь нэмрийг дэмжих, тэмдэглэх зорилгоор Олон нийтийн амьдралын удирдлагаас сонгогдсон юм.

Хэрэв таны амьдралд ахмад настнууд байдаг бол энэхүү үндэсний эрүүл мэндийн онцгой байдал нь таны харилцах арга замыг өөрчилснийг та мэдэх байх. Ахмад настнууд коронавирусын нөлөөнд илүү их өртдөг. Мөн тэд луйварчдын бай болох магадлал өндөр байдаг. Тиймээс энэ нь ахмад настнууд, тэдний гэр бүл, ахмад настны үйлчилгээ үзүүлэгчдэд хүнд хэцүү цаг үе юм. Гэхдээ та Ахмад настны сарын үеэр ахмад настнуудыг залилангаас хамгаалахын тулд, тэр ч байтугай алсаас ч гэсэн яг одоо хийж чадах зүйл бий.

Шинэ залилангаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хуудас

Манай залилангаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хуудас, тараах материалыг татаж аваад ахмад настнуудад цахим шуудангаар илгээнэ үү. Эсвэл аюулгүй зай барин биечлэн хуваалцаарай. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд бид 4 сая гаруй хувийг тараасан.